НОМИН БОНУС КАРТААР ҮЙЛЧЛЭХ ДҮРЭМ

Номин Бонус карттай болсноор:

  • Худалдан авалт хийх бүртээ бэлэн төлсөн үнийн дүнгийн 3-10 хүртэлх хувийн бонус авах эрхтэй. Та авсан бонусын хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.
  • Картын дансны хуулгаа авч хэрэглээгээ хянах боломжтой.
  • Үндсэн карт эзэмшигч дэд карт эзэмшигчийн гүйлгээнд хяналт тавих боломжтой.
  • Дэд карт эзэмшигчийн худалдан авалтын дүнгээр таны худалдан авалт өснө.
  • Номингоос зарлаж байгаа бүх төрлийн хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл авна.
  • Байнгын бонусаас гадна тусгай урамшууллын хөтөлбөрөөр олгосон багцын урамшууллыг эдлэх боломжтой.
  • Манай аль ч салбараар үйлчлүүлж бонус цуглуулах боломжтой.
  • Бонусаа хүссэн үедээ ашиглах боломжтой.
  • Хямдрал,урамшуулал зарласан бараан дээр давхар бонус авах.
  • Байнгын худалдан авалт хийснээр бонусын хувь өсөж тэр хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.

Карт нээлгэх

Та манай картын дүрмийг хүлээн зөвшөөрч Номин карт эзэмшигч болохыг хүсвэл доорхи зүйлсийг бүрдүүлнэ үү.

Үндсэн карт эзэмшигч:

  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Карт эзэмших хүсэлт, гэрээ
  • Картын хураамж төлсөн баримт

Дэд карт эзэмшигч:

  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Дэд карт эзэмших хүсэлт, гэрээ
  • Гэр бүлийн гишүүнийг нотлох баримт эсвэл оршин суугаа хаяг нэг байх
  • Үндсэн карт эзэмшигчийн хүсэлт
  • Үндсэн карт эзэмшигчийн иргэний үнэмлэх
  • Картын хураамж төлсөн баримт

Үндсэн карт эзэмшигч, дэд карт эзэмшигч нар нь дундаа нэг данстай, тус тусдаа карттай байна.  Дэд карт эзэмшигч  хоёр байх ба үндсэн карт эзэмшигчийн гэр бүлийн гишүүн байна.

Картын хувь

Картанд сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнг  хадгалах ба картын хувь нь худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран өсч, буурах болно. Хүснэгт үзнэ үү.

Картын хувийг хэрхэн өсгөх вэ? 

  • Та бараа авах бүртээ кассанд картаа уншуулаарай. Хэрэв уншуулахгүй бол таны худалдан авалтын түүхэнд бүртгэгдэхгүйг анхаарна уу.
  • Байнгын худалдан авалт нь картын хувийг бууруулахгүй өсгөж байх ач холбогдолтой. Та Номин карттай бол өргөн хэрэглээний бараагаа зөвхөн Номингийн дэлгүүрүүдээс авахыг зөвлөж байна.
Худалдан авалтын хуримтлагдсан дүн (төгрөгөөр) Картын хувь (%)
0 3
1 000 000 – 2 999 999 4
3 000 000 – 5 999 999 5
6 000 000 – 9 999 999 6
10 000 000 – 14 999 999 7
15 000 000 – 21 499 999 8
21 500 000 – 29 499 999 9
29 500 000 – с дээш 10

Номин картын хураамж, үнэ

Элсэлтийн хураамж  /Үндсэн ба  дэд карт эзэмшигч тус бүр/ 2990
Карт сэргээх, шинэчлэх 2990
Данс салгах -
Пин код солих -

Бонус хувь: Худалдан авалтын дүн сүүлийн 2 жилээр тооцогдоно.

Картыг хэрхэн ашиглах вэ?

  • Картаар худалдан авалт хийхдээ зөвхөн өөрийн овог нэр дээрх картаар үйлчлүүлэх бололцоотой. Карт эзэмшигч, картаар худалдан авалт хийх гэж буй үйлчлүүлэгч зөрсөн тохиолдолд картаар үйлчлэхгүй. Ийм тохиолдолд таны карт хураагдахыг анхаарна уу.
  • Дэд карт эзэмшигч нь зөвхөн гэр бүлийн гишүүн байна.
  • Үндсэн ба дэд карт эзэмшигчид картын дансаа салгуулахыг хүсвэл тус тусын  худалдан авалтын түүхээр хуваагдаж тухайн дүнд тохирох хувиар цаашид бонус бодогдоно.
  • 1 бонус нь 1 төгрөгтэй тэнцэнэ.
  • Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамаарсан байнгын бонусын хувиас гадна нэмэгдэл /баяр болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр Номингоос тусгайлан зарлах/ бонус гэсэн 2 төрлөөс бүрдэнэ.
  • Худалдан авалтын хуримтлагдах дүнд барааны үнээс олгосон бонусыг хассан дүнг тооцох бөгөөд худалдан авалтын хуримтлагдах хугацаа нь сүүлийн 2 жилээр тодорхойлогдоно. Жишээ нь: Таны тухайн худалдан авалт хийж буй өдрөөс өмнөх 2 жилийн худалдан авалтын нийлбэр дүн 4 сая төгрөг байвал таны бонус  5 хувиар тооцогдоно. Тухайн өдөр та 200,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол 5 хувиар 10,000 төгрөгийн бонус бодогдож орно. Худалдан авалтын дүн 190,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран харгалзах картын хувиар бонус олгоно.
  • Барааны үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд бонусыг ашиглан төлбөр хийж болно.
  • Бонусаар төлбөр хийж буй тохиолдолд бонусаар төлсөн төлбөрийг анхны үнийн дүнгээс хасна. Хассаны дараах үлдэгдэлд бонус бодогдож картын дансанд орно. Жишээ нь: Таны дансанд 80,000 төгрөгийн бонус байна. Та 200,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол бүх бонусаа ашиглах эрхтэй. Таны дансанд 120,000 төгрөгөөс бонус бодогдож орно.
  • Номин картаар үйлчлүүлж буй тохиолдолд бусад байгууллагуудтай хамтарсан аливаа урамшуулал /хөнгөлөлт, урамшуулал, лояалти... гэх мэт/-ын карт давхар үйлчлэхгүй. Банкны дан төлбөрийн карт үүнд хамаарахгүй. Тиймээс та кассанд бичүүлэхээс өмнө Номин карт эсвэл бусад төрлийн урамшуулалын картын алийг сонгохоо шийдээрэй.
  • Карт анх нээлгэхдээ худалдан авсан барааны талоноор худалдан авалтын хуримтлагдсан дүнг нэмүүлж болох ба энэ нь хүсэлт тавьсан өдрөөс өмнөх 60 хоногийн кассын талон хүчин төгөлдөр үйлчлэх болно. Ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдлээгүй талон байх ёстой.
  • Карт эзэмшигч нь өөрийн картын хуулгыг хэвлүүлэх буюу и-мэйлээр авч болно.
  • Бараа буцаахад, бусад төрлийн урамшуулал /хөнгөлөлт, лояалти гэх мэт/-ын карт давхар уншуулсан болон техникийн алдаанаас карт эзэмшигчийн дансанд орсон бонусыг Номин картын ажилтан шууд буцаана. Дансан дахь бонусын үлдэгдэл буцаах дүнд хүрэхгүй бол бэлнээр төлүүлнэ.
  • Давагдашгүй хүчин зүйлс, сүлжээний гэмтэл болон тог тасарсны улмаас картаар үйлчлэхгүйд хүрвэл бонусыг нөхөн олгохгүй мөн худалдан авалт дүн нь нэмэгдэхгүй. Сүлжээний гэмтлийн үед худалдан авалтын дүн болон бонусыг зөвхөн IP POS дээр хадгалагдсан дүнгээр автоматаар нэмнэ.
  • Номин Картыг УИД-ийн 1 давхарт олгоно.
  • Карт эзэмшигч нь шинээр карт хүлээн авахдаа компаниас өгсөн нууц кодыг өөрчилж оруулна.
  • Карт эзэмшигч нь пин кодын нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй. Хэн нэгэнд кодоо хэлэхгүй байх, худалдааны зааланд бусдад сонсогдохоор хэлэхийг хатуу хориглоно. Нууцлал хадгалаагүйгээс үүсэх хохирлыг компани хариуцахгүйг анхаарна уу.

Та картын дансны дэлгэрэнгүй хуулгаа ямар нэгэн төлбөргүйгээр картын төв дээрээс ирж авч болно. Хуулгаа авахдаа Та зөвхөн өөрийн биeэр иргэний үнэмлэх,  түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх, эсвэл өөрийн баталгаат итгэмжлэгдсэн төлөөлөгчөө /урьдчилан нотариатороор баталгаажуулсан итгэмжлэлийг картын ня-бод өгсөн байх / явуулах шаардлагатай. 
Мэдээж таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн /эхнэр, нөхөр, ээж, аав, нарийн бичгийн дарга, туслах,/ баталгаат итгэмжлэлгүй бол таныг албан ёсоор төлөөлж чадахгүй. Энэ нь таны дансны нууцлал, аюулгүй байдалтай холбоотой болохыг анхаарна уу.

Жишээ тайлбар /Картын дүрэм/ :

ХАД- Худалдан авалтын дүн буюу барааны үнэ
НБ –Нэмэгдсэн бонус
ХБ – Хасагдсан бонус ба төлбөр төлсөн бонус
ХАХҮ – Худалдан авалтын хуримтлагдсан үлдэгдэл
БҮ – Бонусын үлдэгдэл
Мянган төгрөгөөр

Огноо с/ө/ж  ХАД  НБ  ХБ  ХАХҮ  Картын хувь*  БҮ
5/3/2006 100 0 0 100 3% 0
5/4/2006 6,000 180 0 5,920** 6% 180
5/8/2006 200 6 100*** 6,114 6% 86
…****** ... ... ... 29,000 9% 100
5/3/2009 1,000 81 100**** 29,919 10% 81
5/5/2009 0 0 0 23,999 9%***** 81

 

* Картын дүрмийн 8-г үзэх
** Картын дүрмийн 6-г үзэх
*** Картын дүрмийн 9-г үзэх
**** Авах барааны үнэ Бонусын үлдэгдлээс 2 дахинаас их бол бонусаа 100 хувь буюу бүгдийг нь ашиглана.  
***** Картын дүрэм 7-г үзэх
****** 2006 оны 5 сарын 8 өдрөөс 2009 оны 5 сарын 2 өдөр хүртэлх нийт худалдан авалтыг товчлов.

Хэрэв танд асуудал, санал, шүүмжлэл гарвал доорхи хаягаар холбогдоно уу.

Хаяг:

Улсын Их Дэлгүүрийн 1,5 давхар карт олгох цэг 
Утас :1800-2888 Ажиллах цаг: өдөр бүр 9:00-21:00

И мэйл: cardservice@nomin.net