U-Point хөтөлбөр гэж юу вэ?

Үндэсний үйлдвэрлэгч болон үйлчилгээний байгууллагууд нэгдэн, үнэнч хэрэглэгчид дээ урамшуулах зорилгоор хэрэгжүүлж буй НЭГДСЭН ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР ЮМ.

U-Point оноо гэж юу вэ?

“Нэгдсэн лояалти хөтөлбөр”-т нэгдсэн хамтрагч байгууллагуудаас хэрэглэгчиддээ худалдан авалтын үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон олгож буй дараагийн худалдан авалтанд хөнгөлөлт эдлэх боломжтой урамшууллын оноо юм.

Номин Бонус оноо гэж юу вэ?

Компаниас хэрэглэгчид дээ худалдан авалтын үнийн дүнгийн төгрөгөөр төлсөн дүнд картын хувиар орж буй хөнгөлөлт, урамшууллын оноо юм.

Номин бонус картаа U-Point картаар шинэчилснээр:

  • Хэрэглэгч та U-Point хөтөлбөрийн гишүүн болсноор хамтрагч гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ худалдан авалтын үнийн дүнгийн 3% ба түүнээс дээш хувиар U-Point оноо, Номин бонус карттай хэрэгчдийн хувьд таны картын үндсэн хувиас хамааран 1%-7%-ын Номин бонус оноог цуглуулах болон зарцуулах боломжтой юм.
  • Гишүүн байгууллагуудаас цуглуулсан бонус оноогоо Номингийн бүх салбар дэлгүүр болон хамтрагч гишүүн байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх, хуримтлуулах боломжийг U-Point карт танд олгоно.
  • Номингоос худалдан авалт хийх үед “ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ийн барааг худалдан авсан тохиолдолд бүтээгдэхүүний үнийн дүнгийн 3% -тай тэнцэх U-Point урамшууллын оноо давхар цуглуулна. Та цугларсан U-Point оноогоо Номингийн салбар дэлгүүрт ашиглах боломжтойгоос гадна танд урамшууллын оноо орох юм.
  • Та цугларсан U-Point оноогоо хөтөлбөрт нэгдсэн бүх гишүүн байгууллагад ашиглах боломжтой.
  • Хэрэгцээт бүтээгдэхүүнээ хямд үнийн баталгаатай, хамгийн өндөр хувийн хөнгөлөлттэй, Номингийн салбар дэлгүүрт U-Point картаа ашиглаарай.

Номин бонус картгүй хэрэглэгчдын хувьд:

Та өөрт ойр байрлах Номингийн салбар дэлгүүрээс 3%-тай U-Point картаа 2019.03.31-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй авч Хамтрагч гишүүн байгууллага болон Номингийн салбар дэлгүүрт U-Point картаа ашиглан оноогоо цуглуулах, эргээд худалдан авалтын үнийн дүнгийн 50% хүртэл дүнд оноогоо зарцуулах боломжтой юм.
“U-Point Нэгдсэн Лояалти Хөтөлбөр”-ийн дэлгэрэнгүй мэдээллийг: www.upoint.mn болон 77774422 дугаараас аваарай.

Номин бонус картаа U-Point карттай холболт хийгдсэн хэрэглэгчдийн хувьд:

  • Та Номингийн өөрт ойр байрлах салбар дэлгүүрт хандан Номин бонус карт, U-Point картаа холбуулаарай. Ингэснээр илүү олон байгууллагад ашиглах, зарцуулах боломжтой урамшууллын оноотой болно.
  • Таны Номин бонус картын хувь нь 2 хуваагдах юм.

Жишээ нь:

  • Та 10%-карттай хэрэглэгч бол 3% нь U-Point дансанд үлдсэн 7% нь Номин бонус болж тус тусын дансанд шилжин орох юм. Та энэхүү цугларсан бүх оноогоо Номингийн салбар сүлжээ дэлгүүрт ашиглан илүү их хөнгөлөлт хуримтлалыг мэдрэх болно.
  • Хэрвээ Номин бонус карт 0-2% байсан бол та U-Point картаараа шинэчлэн таны бонус оноо 3%-тэй болж нэмэгдэх юм.

U-Point хөтөлбөр нь хэрэглэгчдэд ямар өгөөжтэй вэ?

Хэрэглэгч худалдан авалтын нийт үнийн дүнгийн 50% хүртэлх дүнд U-Point оноогоо зарцуулан хөнгөлөлт эдлэх боломжтой. Номингоос цуглуулсан оноогоо бусад байгууллагуудад зарцуулахаас гадна, үйлдвэрлэгчийн бараанаас давхар оноо цуглуулна гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой.

Анхаарах нөхцлүүд:

  • Бөөний бараанд оноо үүсэхгүй
  • Иргэдийн даатгалаас бусад даатгалд оноо үүсэхгүй
  • Автомашины худалдан авалтанд оноо үүсэхгүй.
  • 1 U-Point оноо = 1