Эрхэмсэг ноёд хатагтайд:
Номин бонус карт нь Номингийн бүх салбаруудад болон хамтрагч байгууллагуудад бонус урамшуулал авах боломжийг хэрэглэгчдэд олгохоос гадна дагалдах үйлчилгээ, урамшууллууд нь таны санхүүгийн хэмнэлтийг бүрэн хангана.
Номин бонус карттай болсноор:
- Худалдан авалт хийх бүртээ бэлэн төлсөн үнийн дүнгийн 3-10% хүртэлх хувийн бонус авах эрхтэй. Та авсан бонусын хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.
- Картын дансны хуулгаа авч хэрэглээгээ хянах боломжтой.
- Гэр бүлийн гишүүддээ Дэд карт үүсгэх боломжтой.
- Дэд карт эзэмшигчийн худалдан авалтын дүнгээр таны худалдан авалт өснө.
- Номингоос зарлаж байгаа бүх төрлийн хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл авна.
- Байнгын бонусаас гадна тусгай урамшууллын хөтөлбөрөөр олгосон багцын урамшууллыг эдлэх боломжтой.
- Манай аль ч салбараар болон хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлж бонус цуглуулах боломжтой.
- Бонусаа хүссэн үедээ ашиглах боломжтой.
- Хямдрал,урамшуулал зарласан бараан дээр давхар бонус авах боломжтой
- Байнгын худалдан авалт хийснээр бонусын хувь өсөж тэр хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.
Картын урамшууллын хувь
|
3-10% бонус оноо
|
Картын хувь өсөх/буурах
|
Картанд сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнг хадгалах ба картын хувь нь худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран өсч, буурах болно
|
Хөнгөлөлтийн хэмжээ
|
Үнийн дүнгийн 50% хүртэлх хувь
|
Бонус зарцуулах өдрийн лимит
|
Хязгааргүй
|
Бонус картын үйлчлэх цар хүрээ
|
Номингийн бүх салбар болон хамтрагч байгууллагууд
|
Үндсэн карт эзэмшигч:
- Иргэний үнэмлэх
- 1 хувь цээж зураг
- Карт эзэмших хүсэлт, гэрээ
- Картын хураамж төлсөн баримт
Дэд карт эзэмшигч:
- Иргэний үнэмлэх
- 1 хувь цээж зураг
- Дэд карт эзэмших хүсэлт, гэрээ
- Гэр бүлийн гишүүнийг нотлох баримт эсвэл оршин суугаа хаяг нэг байх
- Үндсэн карт эзэмшигчийн хүсэлт
- Үндсэн карт эзэмшигчийн иргэний үнэмлэх
- Картын хураамж төлсөн баримт
- Үндсэн карт эзэмшигч, дэд карт эзэмшигч нар нь дундаа нэг данстай, тус тусдаа карттай байна. Дэд карт эзэмшигч хоёр байх ба үндсэн карт эзэмшигчийн гэр бүлийн гишүүн байна.