Хэрэглэгч таны худалдан авалт тутмын 3-10% хуримтлагдан дараагийн худалдан авалтдаа ашиглах боломжтой цахим төлбөрийн хэрэгсэл юм.
Номин сүлжээ дэлгүүр болон хамтран ажилладаг компаниудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийнхээ 3-10% хүртэлх бонус оноо таны дансанд орно.
Та бонус картын хэрэглэгч болсноор НОМИН-н бүх сүлжээ дэлгүүрт хийсэн худалдан авалтынхаа 3-10% ийг хуримтлуулан дараагийн худалдан авалтандаа зарцуулах боломжтой бөгөөд өөрийн мэдээллээ бүртгүүлсэн байхад хангалттай. Мөн өөрт заавал биетээр авч явах шаардлагагүй урамшууллын систем юм.
Харилцагч та НОМИН бонус картаа өөрт ойр байрлах НОМИН-н аль ч сүлжээ дэлгүүрт ашиглах боломжтой.
Гэр бүлийн гишүүд өөрсдийн бонус картыг нэгтгэн худалдан авалт бүрийн хөнгөлөлтийг хуримтлуулах, захиран зарцуулах боломжтой бөгөөд таны картын хувь хурдан хугацаанд өсөн илүү өндөр хөнгөлөлтийг эдлэх давуу талыг олгодог.
Гэр бүлийн картаа салгуулж буй харилцагчид Номин картын төв дээр өөрийн биеэр ирж данс салгах хүсэлт гаргаж, гарын үсэг зурсанаар тухайн харилцагчдын карт салгагдана.
Анхааруулга:
"Харилцагч таны сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүн систем дээр хадгалагддаг ба картын хувь нь худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран өсч, буурдаг.
Жишээ нь: Өнөөдрийг 2022 оны 12 сарын 30 гэж үзвэл таны картын хувь 2020 оны 12 сарын 30-наас 2022 оны 12 сарын 30-ны хооронд хийсэн худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамаарч хувь өсөх болон буурах нөхцөлд ордог.
Өөрийн картын хувийг хянаж байхыг хүсвэл https://bonus.nomin.mn/login сайтаар нэвтрэн шалгах боломжтой.