Энэхүү карт нь харилцагч Таны бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ-г түрүүлж авах эрхийг багтаасан цагийг тань хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий орчин үеийн төлбөрийн дэвшилтэт хэрэгсэл юм.
 
Энэхүү халаас нь зөвхөн “Номин Тав Трейд ХХК”-ийн харилцагч буюу бэлтгэн нийлүүлэгч нарт зориулагдсан бөгөөд уг картанд харилцагчийн тооцоо нийлсэн дүнгийн 1% картын дансанд автоматаар бонус хэлбэрээр шилжин орно. Тухайн бонусыг Номин-ийн бүх салбар сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийхдээ ашиглах бөгөөд бизнес бонусаа ашиглан ширхэг барааг ч бөөний үнээр авах боломжтой.
Халаас идэвхжүүлэх заавар:
Бэлтгэн нийлүүлэгчийн халаасыг идэвхжүүлэхийн тулд Номин бизнес картын эзэмшигчээ баталгаажуулсан байх шаардлагатай. Эзэмшигчийг 2 төрлөөр баталгаажуулах боломжтой.
  1. Вендор системээр
  2. Картын төв дээр биеэр ирж баталгаажуулан карт ашиглах эрх үүснэ.
Бизнес
Компани
Ажил үйлчилгээ
Санхүүгийн бизнес
Century 21, Номин Реалтор
  • Байр, газар, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт түрээс          
  •  Агуулах түрээс
Үйлдвэрлэл, Инженерингийн бизнес
Номин Ойл
  • Шатахуун
Номин Газ
  • Газ
ИТС
  • Инженер техникийн ашиглалтын үйлчилгээ
ИТС Барилга
  • Барилгын засвар үйлчилгээ
  • Барилгын зөвлөх үйлчилгээ
  • Инженер техникийн зөвлөх үйлчилгээ
Ухаалаг Эрчим Хүч
  • Цахилгаан ашиглалтын үйлчилгээ
  • Цахилгаан угсралтын үйлчилгээ
  • Цахилгааны зөвлөх үйлчилгээ
Номин Дизайн
  • Хэвлэл /UV print, Хулдаас, Оффсет гэх мэт бүх төрлийн хэвлэл/
  • Металл хийц /хүссэн загвар дизайнаар/
  • Мужаан, төмөр хийцлэл
  • Сэрээт өргөгч түрээс
Номин Засварын төв
  • Электрон бараа засвар
  • Принтер түрээс, загвар
Импорт Экспорт Дистрибьюшны бизнес
Номин Моторс
  • Бүх төрлийн автомашин болон бусад авто бараа
Номин Мишээл
  • Барилгын материал болон бусад бараа
Номин Электроникс
  • Цахилгаан бараа
  • Хорека бараа
Номин Фүүдс
  • Хорека бараа
  • Хүнсний бараа
Номин Хоум Стайл
  • Хорека бараа
  • Бичиг хэрэг
  • Гэр ахуйн бараа
Номин Фейшн
  • Гутал
  • Хувцас
  • Цүнх
  • Ажлын хувцас
Экспорт
  • Экспорт
Номин Дистрибьюшн
  • Гадаад тээвэр, логистикийн үйлчилгээ
  • Гаалийн баталгаат агуулах түрээс
Санхүүгийн бизнес
Номин Даатгал
  • Бүх төрлийн даатгалын үйлчилгээ
Номин Юнион
  • Борлуулалт барьцаалсан үйлчилгээ
Номин Холдинг
БМОНХГ
  • Дэлгэцээр сурталчилгаа засах
Борлуулалт үйлчилгээний бизнес
Борлуулалт үйлчилгээний бизнес 
  • Гондола болон тусгай өрөлтийн түрээс
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Бүх төрлийн талбайн түрээс
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Бүх төрлийн бараа- Бөөний үнээр
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Кассын Пос дээр жижиглэнгийн бараа байршуулах
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Кассын Пос дээр маркетингийн урамшуулал сурталчилгаа байршуулах
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Өнгийн худалдааны сонинд А5, А6, А7 хэмжээтэй сурталчилгааны материал байршуулах
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • БҮС-н дэлгүүрүүдээр PR идэвхжүүлэлтийн ажиллагаа явуулах
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Кодны хураамж
Борлуулалт үйлчилгээний бизнес
  • Талоны сурталчилгаа байршуулах
Эко стандарт
  • Эко лабораторийн үйлчилгээ
Технологийн бизнес
Номин Eshop
  • Дэлгүүрийн үнээс 3% хямдаар бүх төрлийн бараа /89,900₮-өөс дээш барааг үнэгүй хүргэнэ/
Хэрхэн бизнес картын хэрэглэгч болох вэ?
Биет карт захиалах /Ариг банкны кредит эсвэл дебит эрхтэй картын төрлөөс сонгоно/:
-Вендор системийн үндсэн нүүр хуудсанд байрлах Номин Бизнес Картын зураг бүхий баннер дээр даран "Карт захиалах" цонх гарч ирнэ.
-Тухайн хэсэгт байгууллагын болон Номин Бизнес Карт-ыг эзэмших итгэмжлэгдсэн ажилтны мэдээллийг оруулна. /Карт эзэмшигчийн мэдээллийг нэгэнт хадгалсан тохиолдолд засагдах боломжгүйг анхаарна уу/
-Амжилттай хадгалсны дараа таны итгэмжлэгдсэн ажилтны бүртгэлтэй гар утасны дугаарт 132888 тусгай дугаараас Бизнес картын дугаар болон ашиглах пин код мессэжээр хүлээн авна.
-Ариг банкны кредит эсвэл дебит эрхтэй картын төрлөөс сонгон хүсэлтээ илгээх цонх гарч ирэн шаардлагатай мэдээллийг бөглөн илгээнэ.
Биет бус цахимаар ашиглах:
-Вендор системийн үндсэн нүүр хуудсанд байрлах Номин Бизнес Картын зураг бүхий баннер дээр даран "Карт захиалах" цонх гарч ирнэ.
-Тухайн хэсэгт байгууллагын болон Номин Бизнес Карт-ыг эзэмших итгэмжлэгдсэн ажилтны мэдээллийг оруулна. /Карт эзэмшигчийн мэдээллийг нэгэнт хадгалсан тохиолдолд засагдах боломжгүйг анхаарна уу/
-Амжилттай хадгалсны дараа таны итгэмжлэгдсэн ажилтны бүртгэлтэй гар утасны дугаарт 132888 тусгай дугаараас Бизнес картын дугаар болон ашиглах пин код мессэжээр хүлээн авна.
Цахимаар ашиглах заавар:
Номин бизнес картыг хэрхэн enomin аппликэйшнтэй холбох вэ?
-Харилцагч та E-nomin аппликэйшн татан нэвтрэх хэсэгт мессэжээр ирсэн Номин бизнес картын 92-р эхэлсэн картын дугаар болон 4 оронтой пин кодыг оруулан нэвтрэн орно.
-Нэвтэрч орсны дараа та гүйлгээний хуулга, бонусын үлдэгдлээ бүрэн хянах боломжтой. 
Хэрхэн аппликэйшн ашиглан худалдан авалт хийх вэ?
-Харилцагч та кассан дээр харагдах QR кодыг Enomin аппликэйшний QR code хэсгээр уншуулах, эсвэл зүүн дээд буланд байрлах миний QR кодыг ашиглан хялбараар бонусаа зарцуулах боломжтой. Та апп ашиглан худалдан авалт хийснээр пин кодын нууцлалаа хадгалах бүрэн боломжтой.
Харилцагч та Ариг банкны кредит эсвэл дебит эрхтэй картаас сонгон ашиглахыг хүсвэл https://vendor.nomin.mn/login сайтаар нэвтрэн бизнес карт эзэмшигчийн хүсэлтээ илгээнэ үү.
 
Enomin app-ийг ашиглан хялбараар хуримтлагдсан бонус оноогоо ашиглахыг хүсвэл дараах линкээо татах боломжтой https://link-to.app/wWbIrOHKoL
 
Номин Бизнес картын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бусад боломжын талаар мэдээлэл авах бол https://card.nomin.mn/index.php/service/32  нэвтэрнэ үү.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Лавлах төвтэй холбогдох бол 1800-2888 утсанд хандана уу.
Номин бизнес картын харилцагч танд баярлалаа.