Хэрэглээний үнийн индексийн өсөлтөөс шалтгаалан 2024.04.01-ний өдрөөс эхлэн бонус картын нөхцөл шинэчлэгдэн дараах хүснэгтийн дагуу тооцоолол хийгдэхээр боллоо.
Картын хувь яаж бодогддог вэ?
Хэрэглэгчийн сүүлийн 2 жилийн карттай худалдан авалтын нийлбэр дүнг системд хадгалах ба Номин бонус картын хувь нь худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран өсч, буурах тооцооллыг автоматаар хийдэг.
Жишээ нь:
2022 оны 4-р сарын 2-оос 2024 оны 4-р сарын 1 хооронд нийт 730 хоногийн хугацаанд хийсэн худалдан авалтын нийлбэр дүн нь хэд байхаас шалтгаалан картын хувь тодорхойлогдоно.
Хувь тооцох худалдан авалтын дүн гэж юу вэ?
Бонус картын хувь тогтоох шатлал нь таны бонус картаа ашиглан хийсэн худалдан авалтын дүнгээс хамаардаг. Хувь тооцох худалдан авалтын дүн гэдэг нь бонус картын хувийг тодорхойлох таны сүүлийн 2 жилийн худалдан авалтын нийт дүн юм.
Жишээ нь:
2022 оны 4-р сарын 2-оос 2024 оны 4-р сарын 1 хооронд нийт 730 хоногийн хугацаанд хийсэн худалдан авалтын нийлбэр дүнг хувь тооцох худалдан авалтын дүн буюу сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүн гэж үзнэ.
Хувь тооцох худалдан авалтын дүнг нэмэгдүүлэн тооцно гэж яана гэсэн үг вэ?
Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бид бонус картын хувийг тодорхойлох шатлалыг өсгөж байгаа ба Номингийн үнэнч хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бууруулахгүйн тулд бонус картынх нь одоогийн хувийг хадгалж үлдэх зорилгоор сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнг нь хиймлээр өсгөн хадгалж байгаа юм.
Жишээ нь:
Сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүн = 3,500,000₮
2022/04/01-2022/12/31 худалдан авалтын дүн = 1,000,000₮
2023/01/01-2023/12/31 худалдан авалтын дүн = 2,000,000₮
Нэмэгдүүлэн тооцох дүн = 4,300,000₮
2022/04/01-2022/12/31 худалдан авалтын дүнг (1,000,000₮) 40%-иар өсгөж = 1,400,000₮
2023/01/01-2023/12/31 худалдан авалтын дүнг (2,000,000₮) 20%-иар өсгөж = 2,400,000₮
Картын хувь яагаад унадаг вэ?
Таны сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнгээс хамааран картын хувь бодогддог тул таны худалдан авалт багасвал картын хувь буурч болно.
Жишээ нь:
2024 оны 4-р сарын 1-ний байдлаар хувь тооцох худалдан авалтын дүнг 2022 оны 4-р сарын 2-оос 2024 оны 4-р сарын 1-н хүртэлх хугацаанд бонус картаа ашиглан хийсэн худалдан авалт бүрийн дүнг нэмэн "Хувь тооцох худалдан авалтын дүн" гэж хадгалдаг. Хэрэв 2022 оны 4-р сарын 1-нд 1,500,000₮-ний худалдан авалт хийгээд картын хувь 4 болсон бол 2024 оны 3-р сарын 31-нд картын хувь 4 хэвээр байх боловч үүнээс хойш худалдан авалт хийгээгүй бол 2024 оны 4-р сарын 1-нд "Хувь тооцох худалдан авалтын дүн" нь 0₮ болж картын хувь 3% болох болно.
4 сарын 1-ээс яг юу өөрчлөгдөж байгаа вэ?
Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бид бонус картын хувийг тодорхойлох шатлалыг өсгөж байгаа ба Номингийн үнэнч хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бууруулахгүйн тулд бонус картынх нь одоогийн хувийг хадгалж үлдэх зорилгоор сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнг нь хиймлээр өсгөн хадгалж байгаа юм. Ингэснээр таны картын одоогийн хувийг хэвээр хадгалж үлдэх боломжтой.
Жишээ нь:
Сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүн = 3,500,000₮
2022/04/01-2022/12/31 худалдан авалтын дүн = 1,000,000₮
2023/01/01-2023/12/31 худалдан авалтын дүн = 2,000,000₮
Нэмэгдүүлэн тооцох дүн = 4,300,000₮
2022/04/01-2022/12/31 худалдан авалтын дүнг (1,000,000₮) 40%-иар өсгөж = 1,400,000₮
2023/01/01-2023/12/31 худалдан авалтын дүнг (2,000,000₮) 20%-иар өсгөж = 2,400,000₮
Ингэснээр картын хувь өмнөх интервалаар 5% байсан ба шинэчилсэн интервалаар 4% болж буурах байсныг 5%-д нь хадгалах боломжтой болж байгаа юм.
Хүснэгттэй танилцана уу:
Хуримтлагдах үнийн дүн /₮-өөр/ | Хувь | ||
Доод хязгаар | Дээд хязгаар | U-Point-той нэгдсэн Номин бонус карт | U-Point-той нэгдээгүй Номин бонус карт |
- | 1,499,999 | 3% | 3% |
1,500,000 | 4,799,999 | 3%/U-Point+1% Номин/ | 4% |
4,800,000 | 8,799,999 | 3%/U-Point+2% Номин/ | 5% |
8,800,000 | 15,799,999 | 3%/U-Point+3% Номин/ | 6% |
15,800,000 | 22,799,999 | 3%/U-Point+4% Номин/ | 7% |
22,800,000 | 32,799,999 | 3%/U-Point+5% Номин/ | 8% |
32,800,000 | 44,799,999 | 3%/U-Point+6% Номин/ | 9% |
44,800,000 | - | 3%/U-Point+7% Номин/ | 10% |