Эрхэмсэг ноёд хатагтайд: 

Номин бонус карт нь Номингийн бүх салбаруудад болон хамтрагч байгууллагуудад бонус урамшуулал авах боломжийг хэрэглэгчдэд олгохоос гадна дагалдах үйлчилгээ, урамшууллууд нь таны санхүүгийн хэмнэлтийг бүрэн хангана.

Номин бонус карттай болсноор:

  • Худалдан авалт хийх бүртээ бэлэн төлсөн үнийн дүнгийн 3-10% хүртэлх хувийн бонус авах эрхтэй. Та авсан бонусын хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.
  • Картын дансны хуулгаа авч хэрэглээгээ хянах боломжтой.
  • Гэр бүлийн гишүүддээ Дэд карт үүсгэх боломжтой.
  • Дэд карт эзэмшигчийн худалдан авалтын дүнгээр таны худалдан авалт өснө.
  • Номингоос зарлаж байгаа бүх төрлийн хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл авна.
  • Байнгын бонусаас гадна тусгай урамшууллын хөтөлбөрөөр олгосон багцын урамшууллыг эдлэх боломжтой.
  • Манай аль ч салбараар болон хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлж бонус цуглуулах боломжтой.
  • Бонусаа хүссэн үедээ ашиглах боломжтой.
  • Хямдрал,урамшуулал зарласан бараан дээр давхар бонус авах боломжтой
  • Байнгын худалдан авалт хийснээр бонусын хувь өсөж тэр хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.

Үндсэн карт эзэмшигч:

  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Карт эзэмших хүсэлт, гэрээ
  • Картын хураамж төлсөн баримт

Дэд карт эзэмшигч:

  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Дэд карт эзэмших хүсэлт, гэрээ
  • Гэр бүлийн гишүүнийг нотлох баримт эсвэл оршин суугаа хаяг нэг байх
  • Үндсэн карт эзэмшигчийн хүсэлт
  • Үндсэн карт эзэмшигчийн иргэний үнэмлэх
  • Картын хураамж төлсөн баримт
  • Үндсэн карт эзэмшигч, дэд карт эзэмшигч нар нь дундаа нэг данстай, тус тусдаа карттай байна.  Дэд карт эзэмшигч  хоёр байх ба үндсэн карт эзэмшигчийн гэр бүлийн гишүүн байна.